Гарын авлагын цэс
Хурал бичих
Танхимын хурал
Нэг өрөөнд болж буй хурлыг төхөөрөмжийн микрофоноор бичих.
- 1Шинэ хурал → Танхимын хурал сонгоно.
- 2Бичлэг эхлүүлэх дарахад хөтөч микрофон ашиглах зөвшөөрөл асууна — Allow / Зөвшөөрөх дарна.
- 3Хурлын явцад Түр зогсоох, Үргэлжлүүлэх боломжтой. Бичвэр 15–20 секунд тутам шинэчлэгдэнэ.
- 4Дуусахад Дуусгах дарна.
Сайн чанартай бичих зөвлөмж
- Төхөөрөмжөө ярьж буй хүмүүсийн голд, 1–2 метрийн зайд байрлуулна.
- Агааржуулагч, проектор зэрэг чимээ гаргадаг зүйлээс хол байлгана.
- Нэг зэрэг олон хүн ярихаас зайлсхийнэ.
- Дуу хэт сул, чимээтэй эсвэл хагарч байвал Minuto бичлэгийн үеэр анхааруулга харуулна.
Бичлэг хийж байхад табаа хаавал Minuto анхааруулна. Санамсаргүй тасарсан бичлэгийг дахин нээхэд сэргээх боломжтой.