Хурлаа ярилц.
Тэмдэглэлийг Minuto хөтөлнө.
Minuto хурлыг тань бичиж, яриаг текст болгоод хураангуй, шийдвэр, үүрэг даалгавар бүхий хурлын тэмдэглэлийг хэдхэн минутад бэлдэнэ. Та зөвхөн ярилцахад анхаарлаа хандуулна.
- Суулгах шаардлагагүй, хөтөч дээр
- Шууд болон бичлэгээс
- Word (DOCX) татах
Шууд бичвэр
Шинэ хувилбарыг ирэх даваа гаригт гаргая гэж санал болгож байна.
Тест бараг дууссан. Баасан гараг гэхэд Сараа тайлангаа бэлдээрэй.
Үнийн бодлогыг дараагийн хурлаар дахин ярилцъя.
AI хурлын тэмдэглэл
Шинэ хувилбарыг ирэх даваа гаригт гаргана.
00:12Тестийн тайлан бэлдэх · Сараа · Баасан
00:21Үнийн бодлого — дараагийн хурлаар
00:34Монгол хэлэнд
Монгол яриаг кирилл бичвэр болгоно
Шууд бичвэр
Хурлын явцад текст гарч ирнэ
Эх сурвалжтай
Шийдвэр бүр бичвэрийн хэсэгтэй холбогдоно
Word экспорт
Тэмдэглэлээ DOCX-ээр татаж хуваалцана
Хэрхэн ажилладаг
Гурван алхмаар хурлын тэмдэглэл
Тохиргоо, суулгац шаардлагагүй. Хөтчөө нээгээд л эхэлнэ.
- 01
Бичнэ
Танхимын хурлыг микрофоноор, онлайн хурлыг (Zoom, Meet, Teams) хөтчийн табаар шууд бичнэ. Эсвэл бэлэн аудио файлаа оруулна.
- 02
AI боловсруулна
Яриа текст болж, AI хураангуй, хэлэлцсэн асуудал, шийдвэр, үүрэг даалгавар, нээлттэй асуултыг ялгаж гаргана.
- 03
Хуваалцана
Тэмдэглэлээ бичвэртэй нь тулган шалгаж, Word (DOCX) файлаар татаад багтайгаа хуваалцана.
Боломжууд
Хурлын тэмдэглэлд хэрэгтэй бүхэн
Бичлэгээс эхлээд хуваалцах хүртэлх ажлыг нэг дор.
Шууд бичлэг ба бичвэр
Хурлын явцад яриа тань дэлгэц дээр текст болон гарч ирнэ. Түр зогсоож, үргэлжлүүлж болно.
Онлайн хурал
Zoom, Google Meet, Teams-ийн хурлыг хөтчийн табын дуугаар нь бичнэ.
Аудио файл оруулах
MP3, WAV, M4A, WebM бичлэгээ оруулаад тэмдэглэл гаргуулна.
Эх сурвалжтай тэмдэглэл
Шийдвэр, даалгавар бүр бичвэрийн аль хэсгээс гарсныг харуулна.
Word (DOCX) экспорт
Албан ёсны хэлбэрт ойр тэмдэглэлийг нэг товшилтоор татна.
Таны хурал зөвхөн танд
Бичлэг, бичвэр, тэмдэглэл тань таны бүртгэлд хадгалагдаж, зөвхөн та нэвтэрч харна. Хэрэггүй болсон хурлаа бүрмөсөн устгаж болно.
Үр дүн
Цэгцтэй, шалгах боломжтой хурлын тэмдэглэл
Minuto зохиож нэмэхгүй. Бичвэрт байхгүй шийдвэр, хариуцагч, хугацааг гаргахгүй бөгөөд гаргасан зүйл бүрийг яг аль хэсгээс авсныг заана. Ингэснээр та хурлын тэмдэглэлээ итгэлтэйгээр хуваалцана.
Анхны хурлаа бичихХураангуй
Хурлын гол санааг 3–6 өгүүлбэрт.
Хэлэлцсэн асуудал
Сэдэв тус бүрийн товч тайлбар.
Шийдвэр
Санал биш, батлагдсан шийдвэрийг л.
Үүрэг даалгавар
Хариуцагч, хугацаатай нь.
Нээлттэй асуулт
Шийдэгдээгүй үлдсэн асуудлууд.
Хэрэглээ
Ярилцдаг газар бүрт
Хурал хаана, ямар хэлбэрээр болох нь хамаагүй.
Удирдлагын хурал
ТУЗ, удирдлагын шуурхай хурлын шийдвэр, үүргийг алдагдуулахгүй.
Багийн уулзалт
Өдөр тутмын болон долоо хоногийн уулзалтын даалгаврыг хөтөлнө.
Харилцагчтай уулзалт
Тохиролцсон зүйлсээ тэмдэглэж, дараагийн алхмаа тодорхой болгоно.
Сургалт, ярилцлага
Лекц, ярилцлага, судалгааны яриаг бичвэр болгон хадгална.
Таны хэрэгцээнд
тохирсон багц
Уулзалтынхаа давтамж, хэрэглээнд тохируулан Minuto-ийн багцаас сонгоорой.
Team
59,900₮/ сар
Сард 900 минут
- Workspace: багийн хамтын ажиллагаа, гишүүд урих
- 900 минутыг workspace-ийн гишүүд хамтдаа ашиглана
Enterprise
Тохиролцоно
Хэрэгцээгээр тохируулна
Түгээмэл асуулт
Асуулт байна уу?
Монгол хэлийг хэр сайн таних вэ?
Minuto монгол ярианд зориулсан яриа таних загвар ашигладаг. Чанар нь бичлэгийн дуу, чимээ, ярих хурдаас хамаарна. Тэмдэглэл бүр эх бичвэртэйгээ холбогддог тул чухал хэсгийг хялбар тулган шалгана.
Онлайн хурлыг хэрхэн бичих вэ?
Шинэ хурал эхлүүлээд онлайн хурлын горимыг сонгож, хурал явагдаж буй хөтчийн табыг дуутай нь хуваалцана. Ингэснээр бусад оролцогчийн яриа ч бичигдэнэ.
Ямар файл оруулж болох вэ?
MP3, WAV, M4A, WebM форматтай аудио бичлэг оруулж болно.
Миний хурлын мэдээлэл хаана хадгалагдах вэ?
Бичлэг, бичвэр, тэмдэглэл тань таны бүртгэлд хадгалагдаж, зөвхөн та харна. Хурлаа хүссэн үедээ бүрмөсөн устгаж болно.
AI-ийн гаргасан тэмдэглэлд бүрэн итгэж болох уу?
AI алдаа гаргах боломжтой тул хуваалцахаас өмнө шийдвэр, хариуцагч, хугацааг бичвэртэй тулгаж шалгахыг зөвлөж байна. Minuto зүйл бүрийн эх сурвалжийг зааж өгдөг нь үүнийг хөнгөвчилнө.
Дараагийн хурлаа Minuto-д даатга
Бүртгүүлээд анхны хурлаа хэдхэн минутад тэмдэглээрэй.
Та нэвтрэх үйлдэл хийснээр манай “Үйлчилгээний нөхцөл” болон “Нууцлалын бодлого”-г зөвшөөрч байна гэж үзнэ.