Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-11-16
Minuto (Гэрэгэ Системс ХХК) нь хурлыг бичиж, бичвэр болон хурлын тэмдэглэл гаргах үйлчилгээ юм. Энэ бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэнтэй хуваалцдаг болохыг тайлбарлана.
1. Цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл: и-мэйл хаяг, нэр, нууц үгийн хэш (нууц үгийг өөрийг нь хадгалдаггүй).
- Google-ээр нэвтэрвэл: Google-ээс таны нэр, и-мэйл, Google бүртгэлийн ID. Бид Google-ийн бусад мэдээлэлд (Gmail, Drive г.м.) хандахгүй.
- Хурлын агуулга: таны бичсэн эсвэл оруулсан аудио, түүнээс гарсан бичвэр, хурлын тэмдэглэл, оролцогчдын нэр, толь бичгийн үгс.
- Төлбөрийн мэдээлэл: багц, дүн, төлбөрийн төлөв. Карт, дансны мэдээллийг бид авдаггүй (төлбөрийг Wire / QPay хийнэ).
- Техникийн бүртгэл: хүсэлтийн цаг, IP хаяг, алдааны мэдээлэл (аюулгүй байдал, алдаа засахад).
2. Мэдээллийг ашиглах зорилго
- Аудиог бичвэр болгох, хурлын тэмдэглэл гаргах, хурлын талаар асуултад хариулах.
- Таны бүртгэл, workspace-ийн эрх, багц болон минутын үлдэгдлийг удирдах.
- Үйлчилгээний аюулгүй байдал, хүчирхийллээс сэргийлэх, алдаа засах.
Бид таны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, худалдахгүй.
3. Гуравдагч талын үйлчилгээ
Үйлчилгээг ажиллуулахын тулд дараах үйлчилгээ үзүүлэгчдэд шаардлагатай хэмжээгээр мэдээлэл дамжина:
- Хиймэл оюуны загвар (Qwen, tokenhub.mn-ээр дамжуулан): аудио, бичвэрийг боловсруулах.
- Render: сервер ба мэдээллийн сан. Vercel: вэб хуудас. Supabase: аудио хадгалалт (идэвхжүүлсэн үед).
- Wire (QPay болон бусад төлбөрийн операторууд): төлбөр хийх.
- Google: "Google-ээр нэвтрэх" сонгосон үед нэвтрэлтийг баталгаажуулах.
4. Хадгалах хугацаа ба устгах
Хурлыг устгахад түүний аудио, бичвэр, тэмдэглэл устна. Бүртгэлээ бүрэн устгуулах бол доорх и-мэйлээр хүсэлт илгээнэ үү.
Төлбөрийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн шаардлагын дагуу хадгалж болно.
5. Хамгаалалт
Холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ. Нууц үгийг давсалсан хэш хэлбэрээр хадгална. Аудио, бичвэрт зөвхөн та болон таны workspace-ийн эрхтэй гишүүд хандана.
6. Таны эрх
Та өөрийн мэдээллийг үзэх, засах, устгуулах, хуулбар авах хүсэлт гаргах эрхтэй.
7. Холбоо барих
Асуулт, хүсэлтээ ariunerdene.d34@gmail.com хаягаар илгээнэ үү. Бодлогыг өөрчилбөл энэ хуудсанд нийтэлж, огноог шинэчилнэ.